Зорилго том, урт хугацааны байх тусам та хэзээ ч түүнийг хийж эхлэхгүй байх магадлал өндөр байдаг. Учир нь хүн тэрхүү зорилгоос айж байгаад зүгээр л орхиж мэднэ.

Зорилгодоо хүрэхийн тулд надад дараах зүйлс хэрэгтэй болсон.

-   Илүүдэл жингийн сэтгэл зүйн шалтгааныг ойлгож, учрыг нь олох. Үүнд дотоод сэтгэл зүйн байдал, хүмүүстэй уялдаа холбоогүй харьцаа, айдас, ажилдаа сэтгэл ханамжгүй байх гэх мэт маш олон зүйлс орно.

-   Илүүдэл жингийн физиологийн шалтгааны учрыг олох. Эмч дээр очих, муу зуршлаас салах, өдрийн горимыг тогтворжуулах, хоолны дадлыг бүтнээр нь солих, тогтмол спортоор хичээллэж эхлэх.

Тэгэхээр бүхий л амьдралдаа ухаалаг хандах хэрэгтэй болсон. Би өөрийгөө хэдхэн тоосго харуулаад “Хятадын цагаан хэрэмийг барь” гэсэн даалгавар авчихсан хятад хүн шигээр мэдэрсэн.

Өмнө чинь том өөрчлөлтүүд байхад юу хийх ёстой вэ?

Том өөрчлөлтүүдийн өмнө та өөрийгөө хүчгүй байгааг мэдэрч байсан уу. Зүгээр л суугаад уйлахыг хүсч эсвэл ажлын төгсгөл, зах нь харагдахгүй байгаа мэт санагддана.

Миний хамгийн дуртай өөрчлөлтийн зүйрлэл бол гольфийн бөмбөг. Хэрэв замын эхэнд бөмбөг шулуун шугамаас хэдхэн миллиметр хазайж байгаа бол нислэгийн эцэст түүний муруйлт хэдэн метрт хүрэх боломжтой.

Хүмүүс яг л гольфийн бөмбөг шиг. Жилийн дараа 100 хувь өөрчлөгдөхийн тулд өнөөдөр 1 хувь өөрчлөгдөхөд хангалттай. Жилийн дараа гайхалтай үр дүнд хүрэхийн тулд долоон хоногт нэг өөрчлөлтийг хийхэд хангалттай.

Би Уолл Стритийн нэгэн компанид ажиллаж байхад гэрээ хэлэлцээрийн бүхий л өрөөнд төрөл бүрийн хоол санал болгодог байлаа. Тэр дунд шоколадтай бялуу хүртэл бий. Үүнээс би заримдаа өдөрт 2-3 ширхэг иддэг байсан бөгөөд нэг нь гэхэд л ойролцоогоор 350 килокалори. Ихэнх тохиолдолд би хэлэлцээрийн өрөөнөөс “бараг пологтож” гардаг. Тэр үед би "Хэлэлцээрийн өрөөнд дахиж хэзээ ч амттан идэхгүй" гэж өөртөө амласан. 


Би огт амттан идэхгүй байх, хэлэлцээрийн өрөөнд хоолонд ам хүрэхгүй байх гэсэн зорилго тавиагүй. Миний зорилго тодорхой. Хэлэлцээрийн өрөөнд л амттан идэхгүй байх.

Би хэлэлцээрийн өрөөнд дахиж амттан идээгүй. Энэ зөв шийдвэрийн тусламжтайгаар би удаан хэдий ч зөв жин нэмж эхэлсэн. Энэ бол маш том амжилт байлаа. Турахын тулд хэдхэн  бяцхан шийдвэрүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй.

Миний бодлоор энэ бол энгийн боловч маш үр дүнтэй санаа. “Давс, элсэн чихэр ба өөх” номонд төмсөн чипсний талаарх судалгаа байдаг. Долоо хоног бүр нэг порц чипс идвэл та дөрвөн жилийн дотор зөвхөн 770 грамм жин нэмнэ. Харин таны хувьд хэр олон жижиг, хортой дадал зуршил амьдралын турш тань хуримтлагдаж байна вэ?

Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875