Дэлхийн мисс тэмцээнд амжилттай оролцож эх орноо сурталчилаад ирсэн мисс, жүжигчин А.Баярцэцэг тун удахгүй болох 28 насныхаа төрсөн өдрөөрөө сайн үйлсийн ажил хийхээр болжээ. 

Тэрбээр энэ тухайгаа "Төрсөн өдөр удахгүй болох нь ээ. Тэмдэглэж мөнгө үрэхийн оронд найзуудтайгаа нийлээд энэ жил бас үр бүтээлтэй, хэн нэгэнд хэрэгтэй юм хийчихмээр байна. Юу хийвэл зүгээр вэ? Маш хэцүү нөхцөл байдалд байдаг төрөхийн өрөөнүүдийн зураг яваад байсан, тийм өрөө тохижуулвал яах бол? Даанч хэнтэй холбогдохоо мэддэггүй ээ. Гоё санаанууд байвал хуваалцаарай найзуудаа" хэмээн бичсэн байна. Тэр одоогоор төрөх эмнэлэгийг сонгоод байгаа бөгөөд удахгүй засварын ажлыг эхлүүлэхээр болсон гэнэ.


Өнгөрсөн жил А.Баярцэцэг нэгэн айлд гэр бэлэглэн баярлуулж байсан юм. 

Холливудад данслагдаж яваа түүний мөрөөдлийн нэг нь Дэлхийн мисс тэмцээнд оролцож байсан бүсгүйчүүдтэйгээ хамтран сайн үйлсийн аян өрнүүлэх ажээ. Заавал тэмцээнд зориулахгүйгээр  нэгдсэн ажлыг эхлүүлэх нь түүний ирэх жилүүдэд төлөвлөсөн ажил хэмээн тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан удаатай.