Мьянма болон Бангладешийн төрийн дээд албан тушаалтнууд уулзаж, дүрвэсэн Рохинья исламчуудыг эргүүлэн авчрах зөвшөлцөлд гарын үсэг зурлаа. Мьянмагийн удирдагч Аун Сан Су Чи Бангладешийн Гадаад хэргийн сайд Абул Хассан Махмуд Али пүрэв гарагт Найпидьод уулзжээ. 

Талууд дүрвэгсдийн буцаах хамтарсан ажлын хэсэг гаргаж, эх оронд нь аваачих үйл явцыг хоёр сарын дотор эхлүүлэхээр болсон тухай эх сурвалжууд хэлэв. Хоёр сарын дараа эхлэх ч ажлыг гүйцэтгэж дуусгах эцсийн хугацаа гэж байхгүй аж. Тиймээс исламын шашинтай цөөнхийн асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй нь гэж ажиглагчид таамаглалаа. 

Буддын шашинтай Мьянмагаас исламын шашинтай Бангладеш рүү 620 мянган хүн дүрвэснийг АНУ хэлсэн. Исламын шашинтнууд олноор суудаг Ракхайн мужид Засгийн газрын цэргүүд болон хэт даврагсдын хооронд мөргөлдөөн болсон. Түүнээс хойш хүмүүс дүрвэж эхэлсэн билээ.