МХЕГ-аас ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор уул уурхайн компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дүнг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан танилцууллаа.

Зорилго нь сүүлийн үед гарах болсон уул уурхайн ослуудтай холбоотойгоор нөхцөл байдалтай танилцах юм.

Нийт 1751 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд бий. Хяналт шалгалт хийхэд

  • 561 нь үйл ажиллагаагаа эхлээгүй,
  • 908 нь огт үйл ажиллагаа явуулаагүй,
  • 123 нь үйл ажиллагаа явуулж байгаа,
  • 159 нь бэлтгэл ажлаа хийж буй аж ахуй нэгжүүд байна. 

Үндсэндээ үйл ажиллагаа явуулж байгаа нь 281 ААН-ийг уг шалгалтад хамруулжээ.

Шалгалтыг уул уурхайн ажил эхлэхээс өмнө явуулсан нь ослоос урьдчилан сэргийлж эртлэн аюулгүйн зөвлөмж заавар хүргэхтэй холбоотой гэв.

МХГ-т уул уурхайн хяналтын 41 байцаагчтай аж. Шалгалтын хүрээнд:

✔29 уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоож

✔79 ААН-д албан шаардлага

✔301 ААН-д зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн зургаан хэрэг үүсгэж, Зөрчлийн тухай хуулиар 224 сая төгрөгийн торгууль тавьж, 291.2 грамм алт хураан авчээ.

Ихэнх нь бичиг баримт дутуу эсвэл байгаль орчны яамны менежментийг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, аудит хийлгээгүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн уул уурхайн ажилласан тос, акумлятор, тос зэрэг аюултай хог хаягдлаа ялгаж ангилдаггүй, зориулалтын байранд хадгалсан, газар ашиглахдаа газрын гэрээ байгуулахгүй, кадастрын зураг гаргалгүй үйл ажиллагаа эхлүүлсэн, усны гэрээгүйгээр ус татдаг,нөхөн сэргээлт хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Эдгээр ААН-үүдийг хянадаг төрийн байгууллагууд ч ажилдаа хойрго хандахад нөлөөлсөн гэв. Тухайлбал ААН-ийн төлөвлөгөө тайланг нь баталж өгөхгүй удаадаг, хүнд суртал гаргадаг байна.