Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар “Сэнтрал Экспресс Си Би Эс” ХХК-ийн CU-06 салбар минимаркетад аж ахуйн үйл ажиллагаанд дотоод хяналтын журам баталсан боловч дотоод журмаа мөрдөж ажилладаггүй. Мөн бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалдаггүй, барааны эмх цэгц байхгүй, агуулахад бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, аюулгүaй байдлын шаардлага хангахгүй орчинд хадгалдаг, цэвэрлэгээ, үйлчилгээг хангалтгүй хийдэг зэрэг зөрчил илэрчээ.

 

Илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг үндэслэн шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.