Даваа гарагийг стрессгүй эхлүүлэхийн тулд яг одоо хийх зүйлс

Л.Дэлгэрмаа
10 сарын 05, 2025

Даваа гараг гэдэг долоо хоногийн эхлэл нь зарим хүмүүст стресс, сэтгэл тавгүйтэл авчирдаг. Гэхдээ бүтэн сайны орой өөртөө цаг гаргаж, энгийн бэлтгэл хийхэд Давааг илүү тайван, бүтээмжтэй эхлүүлэх боломжтой.

Яг одоо ч хийж болох хэрэгжүүлэхэд хялбар аргуудыг танилцуулъя:

Унтахаасаа өмнө өглөө хэрэгтэй зүйлсээ бэлд


Өмсөх хувцас, хөнгөн зууш зэргээ урьдчилж бэлдэх нь өглөөний цагийг тайван эхлүүлэхэд тусална. Ингэснээр гэрээс гарахдаа хурдан бэлэн болж, стрессгүй амар болно.


Өөрийгөө халамжлах цаг гаргах

Бүтэн сайны орой халуун ваннанд орох, ном унших, дуртай хоббигоо хийх зэрэг энгийн зүйлсэд цаг гарга. Ингэснээр бие, сэтгэл амарч, Даваа гарагт бэлэн болно.

Маргааш дуртай нэг зүйлээ хийхээр төлөвлө

Туршиж үзэх ямар нэг сонирхолтой зүйл төлөвлөх нь тухайн өдрийг эерэгээр эхлүүлэхэд дэм өгдөг. Жишээ нь: дуртай кофе шопдоо очих, найзтайгаа хоол идэх, цайны цагаар подкаст сонсох гэх мэт жижиг боловч хийх нь тодорхой зүйлтэй байвал стрессийг бууруулах боломжтой байдаг аж. 

 

Долоо хоногийн төлөвлөгөө гаргах

Төлөвлөгөө гаргана гэдгийг хүндрүүлж бодолгүйгээр ирэх долоо хоногт хийх гол ажлуудаа жагсаан бичээрэй. Ингэвэл сэтгэл санаа амарч, юунд эрч хүчээ зориулах нь тодорхой болдог. 


Жишээ нь, өдөрт хийх хамгийн чухал 3 зүйлээ тодорхойлоход хангалттай. Даваа гарагийг илүү зохион байгуулалттай болгосноор түгшүүр эрс буурдаг байна.

Ажлын орчноо цэгцлэх

Баасан гарагийн орой ажлын ширээ, компьютер, бичиг баримтаа эмх цэгцэнд оруулж үзээрэй. Даваа гарагийн өглөө ирэхэд орчин цэвэрхэн байх нь ажлын хэмнэлдээ хурдан ороход туслах юм. 


Холбоотой сэдвүүд

ажил амьдрал зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.