Монголын Улсын Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний түлхүү хэрэглэх соёлыг төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 25-27-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдааг угтаж “Монгол чанар” сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний хэрэглээний мэдлэгийг сорих эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд шалгарсан дунд, ахлах ангийн сурагч бүрт 1-3 дугаар байр эзлүүлж, шагнаж урамшуулна. 

Уралдаанд тавигдах шаардлага: 

  • Үсгийн фонт Arial 11, дунд ангийн сурагчид 200-250, ахлах ангийн сурагчид 250-300 үгэнд багтаан бичнэ.
  • Эссэ бичлэгт дараах мэдээллийг заавал оруулсан байна. Үүнд, аймаг, дүүрэг, сумын нэр, өөрийн овог нэр, сургуулийн нэр, анги бүлэг, холбоо барих утасны дугаар байна.
  • Нэг хүүхэд нэг бүтээлээр оролцох бөгөөд бусдын бүтээл, санаанаас хуулбарласан байж болохгүй.

Бүтээлийг 2018 оны тавдугаар сарын 11-24-ний өдрийг дуусталх хугацаанд цахим болон цаасан хэлбэрээр хүлээж авна. Эссэг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар (dulamkhand@mecs.gov.mn) хүлээн авна. Шалгарсан эссэг энэ сарын 25-ны өдөр БСШУСЯ-ны вэб сайтад зарлана.