Монголын гарааны бизнесийн экосистемд томоохон хувь нэмэр оруулах нэгэн ОУ-н шинж чанартай хөтөлбөр Монгол улсад хэрэгжихэд бэлэн болоод байна. Энэхүү арга хэмжээний нэр нь “TOP 100 APAC 2018” гэх бөгөөд товчхондоо e27 компаниас 2011 оноос хойш зохион байгуулж буй азийн шилдэг 100 гарааны бизнесийг тодруулдаг хөтөлбөр билээ. 2018 онд энэхүү хөтөлбөрт оролцож бүс нутгийнхаа гарааны бизнесүүдийг оролцуулах эрхийг “Startup Mongolia” ТББ нь авч 05 сарын 07 нд АЗИЙН ШИЛДЭГ 100 компаний нэг болох гарааны бизнесийг e27 шүүгчидтэй хамтран шалгаруулах билээ. Энэ арга хэмжээ Demo Day хэлбэрээр буюу гарааны бизнесүүд нь өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйчилгээний танилцуулгыг зочид болон шүүгчидэд танилцуулах юм. 

Нийт 100 зочид, 5 шүүгч, 10 технологийн гарааны бизнес оролцох энэхүү арга хэмжээний үр дүнд 1 бизнес нь шүүгчдийн шийдвэрээр энэ өдөр TOP 100 APAC 2018-д оролцох эрхээ авах юм. Арга хэмжээний нэг онцлог нь Монголын шилдэг 10 технологийн компани оролцож байгаа бөгөөд тун удахгүй та бүхэнд энэхүү бизнесүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх болно. Top100 -д гарааны бизнесүүд шалгарснаар: TOP100 Академийн хичээл, сургалтад суух эрх Гарааны бизнесийг хөрөнгө оруулагчидтай холбож өгөх “Echelon Connect” арга хэмжээнд оролцох юм. Шаардлага хангасан тохиолдолд $500 ам.доллар-аар дараах хөтөлбөрүүдэд хамрагдах эрх нээгдэнэ.


Top100 APAC хөтөлбөрийн тухай:

2018 оны 05 сарын 07 нд e27 компаний зохион байгуулагчдын хамтаар Стартап Монголиа байгууллага бүртгүүлсэн гарааны бизнесүүдээс сонгон шалгаруулалт хийнэ. e27 нь хөтөлбөрийн үр дүнд шалгарсан 100 бизнесийг хөгжүүлэн, онцлогийг нь тодруулж, таниулах зорилгоор 2 сарын турш Ази-Номхон далайн бүсийн 23 орноор 7 төрлийн зах зээлийг туулан гаталж тухайн бүсийн/community/ удирдагчид болон экосистемийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах юм. Уг хөтөлбөр нь 6 -р сар хүртэл буюу Echelon Asia Summit 2018 уулзалтыг эхлэх хүртэл үргэлжилнэ.

Арга хэмжээ нь “Demo day” хэлбэрээр буюу 10 гарааны бизнесүүд ирсэн зочид болон шүүгчдэд өөрсдийн бизнесийг танилцуулга хийх ба арга хэмжээний дараа шүүгчдийн шийдвэрээр 1 баг нь Echelon 2018 чуулганд оролцох эрх авах юм.


Top100 -д гарааны бизнесүүд шалгарснаар:

  • TOP100 Академийн хичээл, сургалтад суух эрх
  • Гарааны бизнесийг хөрөнгө оруулагчидтай холбож өгөх Echelon Connect арга хэмжээнд оролцох
  • TOP100 Таны сонгосон улс орны хөрөнгө оруулагчид, корпорацууд болон тухайн орны засгийн газрын агентлагуудын өмнө бизнесээ танилцуулах боломж олгох арга хэмжээ

  • Шаардлага хангасан тохиолдолд $500 ам.доллар-аар дараах хөтөлбөрүүдэд хамрагдах эрх нээгдэнэ.

Үүнд:

  • TOP100 Оффис аялал: 2018 оны 6 сарын сүүлээр Сингапурын гарааны бизнесийн оффисууд, бизнес зөвлөхүүд, семинар болон туршлага солилцох уулзалтуудаар дамжуулан Сингапур улсын гарааны бизнесийн өнөөгийн хөгжил, орчинтой танилцах
  • Echelon Summit 2018-д оролцох 4 гарааны бизнесийн тасалбар (1200 ам.долларын үнэд дүйцэх)
  • Echelon Summit 2018 үеэр үзэсгэлэн гаргах эрх