АНУ-ын Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-нд зохион байгуулсан Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээнд хурдаа сорьсон Б.Буджаргал дэд байр эзэлжээ.

Тэрбээр, Шри Чинмойн марафон гэгддэг тус тэмцээний 10 өдөр, шөнийн марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцож 810.4 миль буюу 1304 км замыг туулж хоёрдугаар байрт шалгарсан байна. Энэ амжилтаараа ОУХМ Б.Буджаргал 1917 оны амжилтаа 115 км-аар ахиулж чадсан бөгөөд өнгөрсөн жилийн нээлттэй тэмцээнд 10 өдөрт 1189.30 км гүйж түрүүлж байсан билээ.

Холын зайн марафоны энэ тэмцээнд тусгайлан бэлдэж хэмжсэн 1,6 км зам дээр 10 өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 С хэлбэлзэлтэй нөхцөлд өдөр, шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьдог. Энэхүү уралдаан нь тамирчдаас биеийн болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг байна. Манай тамирчин Б.Буджаргал 2015 онд анх удаагаа оролцож, 10 дугаар байрт шалгарч байжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг