“Амжилт” студын уран бүтээлчид “Мора” нэртэй хүүхэлдэйн кино хийжээ. Бүх насныханд зориулсан тус кино нь холливуудын стандартаар хийсэн Монголын анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гэдгийг кино багийн хамт олон онцолж байна. “Мора” киноны гол дүрийн баатар болох загвар зохион бүтээгч залуу өөрийн мэдлэг, оюунаа шингээж нисдэг робот бүтээснээр киноны үйл явдал өрнөдөг юм байна. Киноны нээлт өнөөдөр 18.00 цагт Эрх чөлөөний талбайд болно.