"Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кино 49 дэхь удаагийн Монреалийн оюутны олон улсын кино наадамд шилдэг баримтат киногоор шалгарчээ. 

Үүнээс өмнө тус кино Холливүүдийн Олон улсын Баримтат кино наадамд "Шилдэг оюутны кино" төрөлд, "Шилдэг эмэгтэй кино найруулагч" төрөлд хагас шигшээ шатанд, мөн Канадын AltFF Alternative Film Festival кино наадмын сүүлийн шатанд шалгарч байсан юм.

Уг кинонд Дундговь аймгийн Өндөр шил сумын өрхийн эмчийн тухай өгүүлдэг бөгөөд найруулагчаар Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар мастерийн зэрэг хамгаалсан Март Бира найруулан ажилласан байна.