2017 оны 1 сарын 27ны өдөр Арлын Япон орон Токио хотод Стартап Монгол байгууллага, Олон улсын хөрөнгө оруулалтын  Стартап компаниудын хурдасгуур Techstars компанийн  Япон  дахь харьяа Стартап Вийкэнд Токио салбар болон Японд дахь Монгол залуусын оролцоотойгоор үүсэх олон улсын стартап компанийг үүсгэх зорилготойгоор ажилладаг MogulWind байгууллага нартай хамтарсан Startup Weekend Tokyo Fintech буюу Ideathon Pre үйл ажиллагааг амжилттай  зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Япон Монгол хамарсан технологи, санхүүгийн шийдлийг гаргасан 7 стартап баг оролцсон бөгөөд шилдэг стартап багаар Microsoft-д болон бусад технологийн компанид ажилладаг монгол залуус түрүүлж ものチェイン буюу  хүн бүрт ямарч цаг мөчид хаяхад хайран ч өөрт хэрэггүй болсон зүйлс байж л байдаг.

 Энэ асуудлыг шийдэж хэрэглэгч хэн нэгэнд өгөхийг хүсэж байгаа зүйл болон оронд нь авмаар байгаа зүйлийг оруулахад, оруулсан эд зүйлсийн үнэлгээ нь автомат-р хийгдээд, очих ёстой эзэндээ хүрэх платформ хийж, хиймэл оюун ухаан, технологийг ашигласан санхүүгийн шийдлийг гаргасан гар утасны аппликейшн санаагаар орж түрүүллээ. 

Үйл ажиллагааны үеэр Швейцарь  улсаас технологи, санхүүгийн мэргэжилтэн хүрэлцэн ирж ANDGlobal компанитай танилцлаа. 3 сарын 2-4нд 54 цагын хугацаанд өөрийн стартап компанийг үүсгэх зорилготой Startup Weekend Tokyo Fintech үйл ажиллагааг дахин зохион байгуулах бөгөөд. Уг үйл ажиллагануудад  хиймэл оюун ухаанд суурилсан иргэдэд барьцаагүй зээлийг үзүүлдэг LendMN болон түүний толгой компани болох технологийн ANDGlobal компаниас ивээн тэтгэж спонсорлож оролцож байна. ANDGLobal компани Сингапур, Малайз, Филиппинд салбартай ажилладаг бөгөөд 2018 оноос Арлын япон оронд өөрсдийн салбар компанийг нээж, хэрэглэгчидэд үйлчилгээ үзүүлэх бүтээгдхүүнээр японы зах зээлд орж эхлэн ажиллаж байна. 3 сарын үйл ажиллагаанд оролцсоноор олон монгол залуусын хүсэл мөрөөдөл болоод, дэлхийд цахиур хагалах үеийг тодотгоно.