ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний түүхийн судалгааны салбарын эрхлэгч доктор Г.Эрэгзэний "Seiyon Oh“Nomadic Empires of the Mongolian Stepps” нэртэй өгүүлэл “Arts of Asia” сэтгүүлийн шинэхэн дугаарт хэвлэгдлээ.

Энэхүү бүтээлд тэрбээр томоохон судалгаанаасаа сорлон оруулсан байна. Тухайлбал  Архангай аймгийн Батцэнгэл сумын “Худгийн толгой”, Төв аймгийн Алтанбулаг сумын “Морин толгой” зэрэг газруудад хийсэн Хүннүгийн жижиг улсуудын талаарх судалгаа, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Дуурлиг нарс” гэдэг газарт зургаан жил гаруй Хүннүгийн язгууртнуудын булшны дурсгалын судалга зэргийг багтаажээ. 

Доктор Г.Эрэгзэн 2009 онд БНСУ-ын Сөүлийн Их сургуульд Хүннү булшны судалгааны чиглэлээр доктор  (Ph.D)-ын зэрэг хамгаалсан юм. 

Тэрбээр 2012 оноос хойш Солонгосын археологчидтой хамтран Төв аймгийн Баянжаргалан сумын “Гуа дов” гэдэг газарт Хүннүгийн хотын малтлага судалгааны ажлыг хийж байна. Энэ малтлагаар вааран дээвэртэй хаалганы үлдэгдэл илрүүлсэн юм. Түүнчлэн Мөнгөнморьт сумын нутаг “Хустын булаг” гэдэг газар  Японы археологчидтой хамтран Хүннүгийн төмөр хайлуулах зуухны судалгааг хийж байгаа зэрэг үр дүнтэй ажлууд цөөнгүй бий.