Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн мэндчилгээнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Цагаан сар бол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, түүх уламжлалаа эрхэмлэх, эв эеийг дээдлэх, байгаль дэлхийгээ шүтэн зохицолдох гүн утга агуулсан, Монгол түмэн өнөд оршихуйн бэлгэдэл болсон Монгол туургатны их баяр ёслол юм.

-Золгон буй жилдээ Монголын ард түмэн нийтээрээ баялагтаа эзэн байж, зүй зохистой ашиглаж, үр шимийг нийтээр тэгш хүртэхийн төлөө сэтгэлээ чилээсэн он жилүүдийн үр дүнг бодитоор хүртсэн жил болоосой гэж итгэж байна.

-Нийтээр шинжлэх ухааныг баримталж, бүтээлчээр сэтгэж, орчин үеийн дэлхий дахины чиг хандлагаас хоцролгүй суралцаж, ололт бүтээлийг шамдан эзэмшиж, улс орноо хөгжүүлэн бадраацгаая!

-Мөнх тэнгэр Монгол төрийг өнөд ивээж, Монгол түмнийг ашид тэтгэх болтугай.