БНСУ-ын Хөх ордон цахим сайтад Монгол Улсын иргэн өөрийн санал хүсэлтээ илгээсэн байна. Энэ нь Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны үйл ажиллагааны талаар юм. 

Тэрбээр санал хүсэлтдээ Солонгос руу виз мэдүүлж байгаа Монгол хүн хариугаа авахын тулд 3 сар буюу 70 хоног хүлээдэг нь ямар их хүнд суртал, чирэгдэл учруулдаг гэжээ. Мөн тэрхүү хүлээлгийн хугацаанд гадаад паспортгүй тул өөр улс руу явах боломжгүй байдгийг л онцолсон аж.

Монгол Улсын иргэн бусад оронд ийм тогтолцоо байхгүй бөгөөд энэ асуудлыг хурдан шийдүүлэх хүсэлтэй байгаагаа БНСУ-ын Хөх ордны албан ёсны цахим сайтад уламжилжээ.

БНСУ-ын Хөх ордон цахим сайтад уг асуудалтай холбоотойгоор иргэдийн саналыг авч байгаа бөгөөд  200 мянга гаруй хүн дэмжвэл уг асуудлыг хэлэлцэнэ гэжээ. 

Хэрвээ та  саналаа өгөхийг хүсвэл энд дарж санал нийлж байна буюу 동의" дараарай. Одоогоор 3427 иргэн санал өгөөд байна.