Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ-д гарсан байгаа.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын их хуралтай холбоотой найман зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр зүйл заалт, Монгол Улсын Засгийн газартай холбоотой зургаан зүйл заалт, шүүх эрх мэдлийн хүрээнд дөрвөн зүйл заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагатай холбоотой хоёр зүйл заалтад өөрчлөлт орж байна.

21-р зүйл 4 хэсэг

Улсын их хурлын сонгуулийн /Тогтолцоо/ журмыг хуулиар тогтооно. /Тогтолцоо/ гэдэг үгийг нэмж өгсөнөөр Сонгуулийн тогтолцооны аль ч хувилбарыг сонгох боломжтой юм. 

25-р зүйлийн 1 хэсэг

Энэ зүйл заалт нь Засгийн газартай хариуцлага тооцох УИХ-ын хяналтыг сулруулахад хүргэдэг байна. Тиймээс “Улсын Их Хурлын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зардлага нэмэгдүүлэхийг хориглоно” гэсэн нэмэлт тодотгол тусгаж өгчээ. 

22-р зүйл 

УИХ тарах хоёр тохиолдолд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оржээ. УИХ-ын гишүүдийн олонх нь тарах шаардлагатай гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч шийдвэр гаргаж УИХ-ыг тарааж болох юм. Мөн Ерөнхий сайдыг томилох асуудлыг 45 хоног дотор шийдэж чадаагүй тохиолдолд УИХ-ыг тараах асуудал яригддаг байсан бол, Үндсэн хуулийн шинэчилсэн төслөөр анхдугаар чуулганаас хойш 30 хоног Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос 21 хоногийн дотор шийдэж чадаагүй бол тарна гэж тусгаж өгчээ. 

27-р зүйл 2 дахь хэсэг

УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50 доошгүй ажлын өдөр чуулна гэсэн заалтыг 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар шинэ Үндсэн хуулинд тусгаж өгсөн байна.

26-р зүйл 

Үндсэн хуулийн хэлэлцэгдэж байгаа Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр зүйл заалтыг хасчээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, Хуулинд хориг тавих эрхийг хассан байна. Мөн 33-р зүйлийн 3-д заасан өөрийн эрхийн хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх эрхгүй болох юм.

39-р зүйл.1

Шинэ үндсэн хуулийн төсөлд “давхар дээлийг ”багасгах шийдвэрийг тусгаж өгчээ. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэж заажээ. 

46-р зүйл

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно хэмээн одоогийн Үндсэн хуульд тусгасан байдаг. Тэгвэл энэ нь учир дутагдалтай төрийн албаны халаа сэлгээ гээд олон асуудал дагуулдаг билээ. Харин Шинэ үндсэн хуульд Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох 46.3 болон 46.5 гэсэн хоёр хэсгийг нэмж тусгажээ. Үүнд төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх, дэвших зарчимд үндэслэх, түүнийг төрийн албаны төв байгууллага хяналт тавина гэж тусгажээ. Мөн төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах чөлөөлөхийг хориглоно” гэжээ. 



ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхий Ерөнхий зөвлөлийг 11 гишүүнтэй байхаар тусгажээ. 

51-р зүйлд

Дээд шүүхийг шүүгчийг томилох насыг 40 хүртэл болгож бусад шүүхийн шүүгчийг 30 хүртэл насны хүнээр сонгохоор өөрчилжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар үндсэн шалгуураас гадна Дээд шүүхийн шүүгчийг 35 нас, бусад шүүхийн шүүгчийг 25 нас хүртэл гэж заасан байдаг. 

Мөн нутаг дэвсгэр, засаг захиргааны хувиарлалт дээр өөрчлөлт орж байна. Ингэснээрээ Дархан-Уул, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгож төвийн сумд болон олон мянган хүн төвлөрөн суух томоохон сумд болох Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын–Үүд, Бор-Өндөр Чойр зэрэг төвийг орон нутгийн харьяалалтай хот болгох боломжтой болно.