Монгол Улсын хүн амын 67 хувь нь хот суурин газар амьдардаг бөгөөд 35 хүртэлх насныхан 64 хувийг эзэлдэг аж. Бие бялдрын сорилын 2017 онд хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 80,2 хувь нь бие бялдарын хөгжлийн түвшингээс доогуур гарсан байна. Мөн нийт хүн амыг 55 хувь нь илүүдэл жин таргалалтай байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ Ази тивд тэргүүлж байгаа аж.

Иймээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолыг гаргажээ.

Тогтоол 2019 оноос 2027 он хүртэл 3 үе шаттай хэрэгжих юм байна.

1 дүгээр үе шат: 2019-2022 онд спортын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан ажил үйлчилгээг хөгжүүлж, магадлан итгэжлэгдсэн спортын клубын хамрагдах хүрээг нэмэгдүүлнэ


2 дугаар үе шат: 2023-2027 онд үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны судалгаа дээр үндэслэн хийлгэнэ