“Айтүүлс” компани хөрөнгийн зах зээлд гаргасан анхны хувьцааныхаа танилцуулгыг албан ёсоор үнэт цаасны компаниудын дунд хийж байна.

Ингэснээр Монголд анх удаа технологийн компани хувьцаа гаргаж байгаа хэрэг юм. Зургаан жилийн өмнө үүсгэн байгуулагдсан тус компани интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээг санал болгон хэрэглэгчдийн танил болсон юм. Мөн домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг ажээ. 

Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө Дархан хотод олон улсын Модуляр дата төвийн паркийг байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор Монголын хөрөнгийн бирж дээр  “Айтүүлс” компанийн нэрлэсэн хувьцаа тус бүр нь 100 төгрөгөөр арилжаалагдаж байна.