Азийн наадмын эмэгтэйчүүдийн 50м-ийн урт бууны гурван байдлаас буудах төрөлд манай улсын тамирчин Г.Нандинзаяа алтан медаль хүртэж, тус наадмын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн тус төрөлд манай улсын тамирчин Инчоны Азийн наадмын аварга Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү 50м-ийн урт бууны төрөлд Монголын тамирчид нэг, хоёрдугаар байрыг эзэлж, эх орныхоо нэрийг Азийн чихнээ цуурайтууллаа.

Г.Нандинзаяа  мөн өнгөрсөн даваа гарагт болсон буудлагын төрөлд хүрэл медаль хүртээд буй юм.

18 дахь удаагийн Азийн наадам Индонезийн Жакарта хотноо үргэлжилж байна.