МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар Стартап Монголиа ТББ-ын хамтран зохион байгуулдаг Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган МУИС-ийн шинэ номын санд эхэлж байна. 

Энэ жилийг хувьд “Нягтрал” сэдийн хүрээнд “Гарааны бизнесийн тогтвортой хөгжлийн эко системийн хөгжил өөд!” гэсэн уриан дор болж байгаа юм.  Судлаачид, бизнес эрхлэгчид,төрийн байгууллагынхан, хамтын оффис эрхлэгчид нэгэн дор цуглаж хэрхэн хамтран ажиллах цаашлаад инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн төсөлд саналаа тусгах ажээ.

Нээлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал хүрэлцэн ирсэн бөгөөд цаашид мэдлэгийг нийгэм эдийн засгийн эргэлтэнд үр ашигтай оруулахын тулд  инновацийг ашиглах цаг үе нь тулж ирээд байгааг онцлоод үүнд энтрепренершипүүд, гарааны бизнес эрхлэгчдийн оролцоо чухал байгааг дурьдлаа. Мөн энэ үеэр Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганы ивээн тэтгэгчээр оролцож буй Европын ЕСБХБ-ны бүсийн сүлжээ хариуцсан захирал Надя Петкова “Манай банк Монгол улсад жижиг дунд бизнест 20 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж ирсэн. Цаашид бид гарааны бизнест хөрөнгө оруулах талаар анхаарах болно” хэмээн хэлсэн юм.

Дөрөв дэх жилдээ болж буй энэ удаагийн чуулга Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нөхцлийг сайжруулах зорилготойгоор хуралдаж байна.