Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа МES2017 арга хэмжээ нь маргааш МУИС-ийн номын санд болох гэж байна. Чуулганд оролцохоор эргэлзэж буй гарааны бизнесийн экосистемийн тоглогч танд 5 үндсэн зүйлийг танилцуулж байна.

1Монголд анх удаа !  Growth hacking, Startup+Corporate innovation гэх хоёр сургалт энэхүү өдөр явагдах буюу Growth hacking сургалтанд сууснаар та КОМПАНИЙХАА ӨСӨЛТИЙН ТЭСРЭЛТИЙГ бий болгох шинэ үeийн маркетингийн аргуудаас суралцана.

2. Зөвлөгөө авах: Арга хэмжээний үеэр МУИС-ийн Бизнесийн сургуулийн салбартаа тэргүүлэгч 10 ментороос бизнесийнхээ өсөлт, хөгжилд түлхэц болохуйц, тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэхэд туслах зөвлөгөөнүүдийг авах боломжтой.

3. Co-working space (Дундын оффис): Чуулганы хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дундын оффисуудын үзэсгэлэн болно. Та дундын оффисуудын мини хувилбартай танилцаж хэрвээ та ийм төрлийн оффист суухаар төлөвлөж байгаа болж өөрт тохирох оффисоо олох боломжтой юм.


4. Чуулганы хаалтын дараа “Drink Entrepreneurs” (Харилцаа холбоо тогтоох) үйл ажиллагаа болох бөгөөд та чуулганд оролцогчидтой танилцах, бизнесийн хамтрагчтай болох боломжтой. Байршил: МУИС-ийн 4-р байрны хажууд байрлах Talk talk English байрны UB Art Gallery-д болно.


5.Гарааны бизнесийн эко-системд өөрийн хувь нэмрээ оруулах: Энэ удаагийн чуулган нь Монгол улсад гарааны бизнесийн таатай эко системийг бүрдүүлэхэд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай Нягтрал сэдвийн хүрээнд явагдаж байгаа тул та хүрэлцэн ирсэнээр өөрийн дуу хоолойгоор үзэл бодлоо илэрхийлээрэй.


Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2017

  • Хаана:
  • МУИС-ын шинэ номын сан
  • Хэзээ:
  • 2017 оны 11-р сарын 24 08:30
  • Зохион байгуулагч:
  • Start Up Mongolia

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганы хөтөлбөр: