Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо хамтран “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. 

Энэ удаа Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөх юм.

Чуулга уулзалт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд болох ажээ.

Тус чуулга уулзалтын үеэр:

- Чуулга уулзалтын үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг,

- Хөрөнгө оруулалтын бизнес уулзалт,

- Зураглалын шилдэг баг шалгаруулах,

- Хайгуулын шилдэг баг шалгаруулах,

- Оюутны эрдэм шинжилгээний хурал,

- Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн,

- “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэ зургийн үзэсгэлэн,

- “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн

- Мэргэшүүлэх сургалт

- “Цэцээ гүн” спорт, гео-аялал зохион байгуулагдах аж.