Монголын Үндэсний бөхийн холбооноос өчигдөр "Гацуурт" компанийн захирал, МУ-ын Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт:

Их эеийг энэ 10 дугаар сард багтаан хуралдуулж, МҮБХ-ны тэргүүн, Цэцдийн зөвлөлийг шинээр зохион байгуулж, улмаар Тэргүүлэгчид, Гүйцэтгэх захиралыг шинээр сонгон ажиллуулах хүсэлтийг Танаар дамжуулан хүргүүлж байна. Энэхүү Их эе холбоонд үүсээд байгаа маргааныг эцэслэн шийдэж, нэгдмэл байдалд хүрч нийгэмд үлгэрлэн ТББ-ын жинхэнэ эрх ашгийг хангана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье" гэжээ.

Тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.