Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Moody's” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “Caa1” буюу “санхүүгийн чадамж муу, өндөр эрсдэлтэй” гэсэн ангиллаас “В3” буюу “эрсдэлд орох магадлалтай” гэсэн ангилал руу ахиулан оруулжээ.

Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн дарамтаа бууруулж чадсан нь зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулахад нөлөөлсөн гол хүчин зүйл аж. 

Тодруулбал, Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь багтан барагдуулж, олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж чадаж буйгаа харуулсан нь  зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлсөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг