Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны хугацаанд Мотоциклийн хөдөлгөөнийг түр хоригложээ.

Захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр аймаг дахь Цагдаагийн газраас сумдын хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт үүрэг, ажлын чиглэл өгч, эргүүлийн болон хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.