МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын хүмүүсийг цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар далимдуулж хувьдаа мөнгө завшдаг гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ. 

Тэгвэл МҮЭ-ийн холбооноос хуурамч хаяг, зарим сайтуудаар худал ташаа мэдээлэл удаа дараа нийтэлж хувь хүмүүсийн нэр хүнд, хуулийн этгээдийн эрхэнд бүдүүлгээр, санаатайгаар халдаж байгаа тул Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст холбогдох этгээд, байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар хандаж байгаагаа мэдэгдэв.

Мэдэгдэлд "Энэ бол тодорхой зорилготой хэсэг бүлэг этгээдүүдийн МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны эсрэг явуулж буй увайгүй үйлдэл. Тухайлбал багш нарын ажил хаялтыг яамнаас мөнгө авч зогсоосон зэргээр нийгмийн сүлжээнд мэдээлэл тараасан нь цэвэр гүтгэлэгийн шинжтэй үйлдэл. Эдгээр мэдээг цацаж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж хариуцлага тооцуулахаар хандсаныг мэдэгдье"  гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхийг эндээс уншина уу