Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурал өнөөдөр болж гишүүд Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл оролцож, шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Их хуралд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь Х.Амгаланбаатарыг Ерөнхийлөгчид дэмжсэн байна.

Ирэх жилүүдэд МҮЭХ бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, анхан болон дунд шатны нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах талаар дорвитой ажил хийхээр төлөвлөж байгаа ажээ.