Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр “Монгол сонгодог” гала тоглолтоо наадамчин олондоо зориулан толилуулна.

Монгол Улсын нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж буй тус дуучны тоглолт өнөө орой буюу 07 дугаар сарын 12-ны 21.00 цагт  Сүхбаатарын талбайд болох бөгөөд тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж буй юм. 

Мөн тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА, дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг нарын 200 гаруй хүн оролцож,  дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ.