Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт энэ сарын 19-ны өдрийн 16 цагийн үед орсон усархаг бороо, мөндөр, хүчтэй салхины улмаас цахилгаан шугам гэмтсэн осол гарсан билээ.

Үүний улмаас  Архангай аймгийн 15, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 4, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 20, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, Өмнөговь аймгийн 1, Завхан аймгийн 1, нийт 9 аймгийн 69 сум цахилгаангүй болсон юм.

Уг ажил дээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ын хамтарсан баг яаралтай арга хэмжээ авахаар ажиллаа. Тэд 36 цагийн турш ажилсны үр дүнд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны шилжих шөнө 3 аймгийн 11 сум, 2018 оны 07 дугаар сарын 21-ны өглөөний 06.21 минутад 8 аймгийн 58 сум эрчим хүчээр бүрэн хангасан байна.