“Баян аав, ядуу аав” номын зохиолч Роберт Киосаки өөрийн санхүүгийн классик бүтээл болсон энэхүү номондоо “Чи хэдэн төгрөг олох нь чухал биш харин хэдийг хадгалж үлдэх нь чухал” гэсэн байдаг. 

Мөн "Бид амьдралынхаа явцад мөнгө хэрхэн олох талаар суралцдаг – ажилтай болохоос аваад хөдөлмөрлөх – харин бид мөнгөө хэрхэн удирдах талаар суралцдаггүйд асуудал оршино" гэжээ.

“Санхүүгийн талаар мэдлэггүй бол мөнгө тань удалгүй алга болно”. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд та заавал мэргэжилтэн байх шаардлагагүй бөгөөд магистерийн зэрэг эсвэл хувийн санхүүгийн номноос санхүүгийн мэдлэгийг олох шаардлагагүй.

Үнэн хэрэгтээ та үндсэн ухагдахууныг бүрэн ойлгох хэрэгтэй. “Таны мэдэх ёстой зүйл бол хөрөнгө болон зардалын ялгааг олж мэдэхээс гадна хөрөнгө хэрхэн худалдаж авах талаар мэдэхэд л та баяжих боломжтой болно”: Танд энэ мэдээжийн мэт санагдаж болох ч хүмүүс актив, пассив буюу хөрөнгө, зардалын хоорондох ялгааг сайн мэддэггүй.

Актив нь таны халаасанд орлого оруулж байдаг бол пассив нь таны халааснаас мөнгийг тань авч байдаг гэж энгийнээр тайлбарлаж болох юм.

Активд хувьцаа, бонд, оюуны өмч зэрэг багтах бол пассив нь байрны зээл, хувийн зээл, кредит карт зэрэг багтдаг. “Баян хүмүүс хөрөнгө цуглуулдаг” харин ядуу хүмүүс “өр цуглуулдаг” гэж тэрээр номондоо бичжээ. 

Ихэнх хүмүүсийн хувьд байр худалдаж авах нь хөрөнгө гэж үздэг ч харамсалтай нь үнэнд тэр болгон нийцдэггүй. Яагаад гэвэл та байр худалдаж авахын тулд урт хугацаанд зээл төлнө, мөн худалдаж авсан байрандаа засвар хийх, байр худалдаж авахад татвар төлөхөөс аваад таны худалдаж авсан байрны үнэ унах нь элбэг тохиолддог. 

Баян хүмүүс байр авахын тулд том хэмжээний актив худалдаж аваад түүнээс олсон орлогоор байрны мөнгөө төлдөг. Баян хүмүүс  актип, пассив хоёрын ялгааг сайн мэддэг учраас активаа ихэсгэж, пассивыг багасгах боломжийг үргэлж олдог. Үүний үр дүнд тэд улам баяждаг хэмээн Киосаки тайлбарлажээ. Түүний зөвлөснөөр хуримтлал хийхийг та бүхэнд сануулахад илүүдэхгүй бизээ.



Эх сурвалж: https://www.businessinsider.com/