Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй уурласандаа Мальтагийн гөлөг шидэн амийг нь хөнөөжээ. Дараа нь тэрээр насан туршдаа харамсах нүгэл хийсэн хэмээн харамсжээ. 

Болсон явдлыг мэдээлэхэд Гангвон мужийн Гангнион дүүргийн амьтны дэлгүүрээс гурван сартай Мальта гөлгийг худалдаж авчээ. Гөлөг өөрийн ялгадасыг идэхэд маш их гайхсан эмэгтэй, амьтны дэлгүүр өөрт нь өвчтэй гөлөг мэхлэн зарсан хэмээн итгэжээ. Дараа нь эмэгтэй утсаар гомдол мэдүүлэн, буцаалт хийхийг хүсэхэд дэлгүүрийн эзэн хүсэлтийг үл тоомсорлон, мэхэлсэн гэж түүнийг буруутгасанд маш их уурласан байна. 

Худалдаа хийснээс долоон цагийн дараа эмэгтэй нөхрөө дагуулан дэлгүүрт уцаарлан орж ирээд буцаалт хийхийг шаардсан гэж YTN News мэдээлжээ. Гэсэн ч дэлгүүрийн эзэн хүнстэй холбоотой асуудал 10 хоногийн баталгаат гэрээнд тусгагдаагүй тул буцаалт олгохгүй  хэмээн шийдвэртээ бат зогсжээ.

Бухимдсан эмэгтэй гөлгийг цүнхнээсээ гарган газар шиджээ. 

Дараагийн өдөр нь гөлөгний тархинд цус харваснаас үхсэн байна. Дэлгүүрийн эзэн, эмэгтэйтэй холбоо барьж түүний эсрэг шүүхэд өргөдөл гаргах төлөвлөгөөгөө мэдэгдэхэд тэр хайхраагүйгээр барахгүй “дэлгүүрт зарагдаж байгаа нохойнуудыг өрөвдөж байна” хэмээн хэлсэн байна. Харин дэлгүүрийн эзэн CCTV бичлэгийг олон нийтэд цацсан гэхийг дуулаад түүний дууны өнгө илт өөрчлөгджээ. Тэрээр "бухимдсан учраас л нохойг шидсэн, үхчихнэ гэж бодоогүй" хэмээн болсон явдлыг YonhapNews-т тайлбарлажээ.

Эмэгтэй энэ талаараа "Би өөрийгөө уучилж чадна гэж бодохгүй байна. Би хүмүүсийн шүүмжлэлд өртөх зүйл хийснээ хүлээн зөвшөөрнө. Би амьдралынхаа үлдсэн хугацаанд хийсэн үйлдлийнхээ талаар эргэцүүлэн бодож, нохойн хоргодох байранд сайн дураараа туслах болно" хэмээн мэдэгдэл хийсэн ч дэлгүүрийн эзэн түүний эсрэг шүүхэд гомдол гаргах бодлоо өөрчлөөгүй гэнэ.


Эх сурвалж: https://nextshark.com/