Жилийн хамгийн том хямдралд мөнгөө зарцуулахын тулд залуу бүсгүй гурван долоо хоногийн турш зөвхөн бэлэн гоймон идсэн байна.

Ганц бие хүмүүсийн өдөр эсвэл Гуагүн Жи нь Хятадын жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд хамгийн сайн хямдрал зарладаг үе бөгөөд 11 сарын 11-нд тохиодог. Энэхүү баяраар Америкийн "Хар Баасан" гаригтай адил үйл явдал болдогоос энэ явдал улбаатай.

Хэдэн жилийн өмнөөс алдартай болсон энэ баяраар залуус мөнгөө хуримтлуулан худалдаа хийн хямдралыг ашигладаг болжээ. Хо Жиа нэртэй коллежийн оюутны хувьд хоолны мөнгөө хэмнэх аргыг сонгожээ. Тэрбээр гурван долоо хоногийн турш хамгийн хямдаар идэж болох хоолыг сонгосон нь бэлэн гоймон байв. Гэсэн хэдий ч түүний төлөвлөгөө бодсоноор нь төгсөөгүй бөгөөд эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр хоёр өдрийг эмнэлэгт өнгөрүүлсэн ба хуримтлуулсан мөнгө нь эмнэлгийн үйлчилгээнд зарцуулагджээ.

Дэлхийн хамгийн том офлайн ба онлайн худалдааны үйл ажиллагаа гэж тооцогддог энэ баярын хямдралаар жижиглэн худалдааны Alibaba компаний борлуулалт 30.8 тэрбум ам.доллар байсан бол өрсөлдөгч JD.com 23 тэрбум долларын орлого олжээ. 

https://nextshark.com/singles-day-shopping-china/