Улирлаас улиралд шилжих бидний хором мөч бүхэн өөрийн гэсэн хэв маяг, өнгө төрхөөр илэрхийлэгдэж цааш урсдаг. Тэр дундаа классик хувцаслалтын тоонд багтдаг пальто уулзсан хүнд анхны сэтгэгдлийг төрүүлэх нэгэн гүүр болох нь бий. 

MUSE ART HOUSE брэнд пальтоны загварт шинэчлэл хийж, Монгол үндэсний хэв шинжийг хадгалсан дээлэн цув, өндөр технологийн аргаар бүтсэн классик пальтог онцгой хэрэглэгчдэдээ зориулан цөөн тоогоор урлалаа. 

Мода эргэн хувьссан өнгө төрхийг MUSE ART HOUSE брэндийн хэлхгэр загварын пальто, өргөн өмдний цуглуулгаас харж болно. 

Хамгийн сонгодог деталь хэсэг буюу дээлний зах брэндийн загвар бүрт тусгагддаг нь бусдаас ялгаруулах нэгэн онцлог болж өгдөг. Энэ удаад ч мөн адил классик загварын пальтонд дээлний захны өнгө төрхийг нэмж, төгс зохицол хэрхэн оршдогийг харуулжээ.

Цагаан Дарь Эхийн үлэмж төгөлдөр дүрийг брэндийн гол концепцио болгосон MUSE ART HOUSE пальтоны шинэхэн цуглуулгын худалдаа энэ сарын 7,8-ны өдрүүдэд 11:00-21:00 цагийн хооронд MUSE GALLERY үзэсгэлэнгийн танхимд зохиогдох гэнэ.

Сонгодог загварыг эрэлхийлэгч бүсгүй таныг урьж байна. 


ХАЯГ: Махатма Гандигийн гудамж, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Romana Residence, 1 давхарт, 105 тоот

УТАС: 95059609, 88261926, 99129109