МОСКВА. /РИА Новости/. Холливудын алдарт жүжигчин Николас Кейж гэрлэлтээ бүртгүүлэх тухай 4 хоногийн өмнө өгсөн өргөдлөө хүчингүй болгохыг хүсэж, шүүхэд ханджээ.  

Өдгөө 55 настай жүжигчин залуу найз бүсгүй Эрика Койкегийн хамт гэрлэлтээ бүртгүүлэх өргөдлөө өнгөрсөн бямба гарагт өгчээ. Гэсэн хэдий ч 4-хөн хоногийн дараа буюу өнгөрсөн лхагва гарагт тэрбээр бичиг баримтаа хүчингүй болгохыг хүсжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, өргөдөл өгөх үеэрээ Кейж нэлээд халамцуу байсан бөгөөд өөрийнх нь бүх мөнгийг авахыг хүсэж байгаа хэмээн найз охиноо буруутгасан байна. 

Жүжигчин Н.Кейж гурван удаа гэрлэж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр Элис Ким гэдэг Солонгос гаралтай зөөгч эмэгтэйтэй гэрлэж байсан хэдий ч хосууд 2016 оны 1 дүгээр сард салсан байна. 

Жүжигчин Н.Кейж 70 гаруй кинонд дүр бүтээж байжээ. Тэрбээр “Алтан бөмбөрцөг” кино наадмаас 4 удаа, “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос 2 удаа шагнал хүртэж байсан нэгэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг