МОСКВА. /АиФ/. Хугацаанаас нь өмнө явуулах ерөнхийлөгчийн сонгуулийн шударга, ил тод байдлыг хангах нь чухал гэж үзэж байгаагаа Казахстаны Сенатын танхимын дарга Дарига Назарбаева илэрхийлсэн байна.

“Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль улс орны ирээдүй хийгээд хөгжил цэцэглэлтэд асар их нөлөө үзүүлнэ. Сонгуулийн шударга, ил тод байдлыг хангах нь бидний нэгдмэл зорилго юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Түүнчлэн тэрбээр ээлжит бус сонгуулийг ирэх 7 дугаар сарын 9-нд хийх Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын шийдвэрийг цагаа олсон зөв шийдвэр гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. 


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг