Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар "Special night with Naagii" тоглолтоо 10 дугаар сарын 23-нд Zaisan Hill Event Hall-д хийхээр болжээ.

Энэ талаараа дуучин Наагий "Leto Music lebel" болон Б.Наранзун ахтай хамтран ажиллаад "Итгэл" цомгийг гаргасан. Тус цомгийн дуунуудаа дуулна. Цомогт багтсан "Чамайг хүлээнэ", "Саран", "Итгэл", "Хайртай юу", "Jealousy" дуунууд бүгд өөрийн гэсэн өнгө аястай бөгөөд хүрэх хүмүүстээ маш сайн хүрсэн. 

Тоглолтоо "Special nigth" гэж нэрлэсэн. Яагаад гэхээр ирсэн хүмүүс чөлөөтэй дуулж, бүжиглэж, зарим хэсэг нь босоо байхад зарим нь суух зэрэг өөрийнхөө хүслээр тухайн үдшийг бүтээнэ. Бидний хийх зүйл бол амьд хөгжимтэй, зочдыг уйдаахгүй маш гоё үзүүлбэрүүдтэй байна.

Тоглолтод "The Wasabies", "The R&N" хамтлаг, дуучин Ука, Баярцэцэг, Mrs M, амьд хөгжмийн Sun Juniper хамтлаг ирж дуулна. Энэ үдэш доргио, уянгалсан, сэтгэл хөдлөл оргилдоо хүрсэн үдэш байх болно. Мөн Б.Наранзун ах бид хоёр нэгэн сюрприз барина" хэмээн өнөөдөр мэдээллээ. 

"Special night with Naagii" тоглолтын тасалбар 40.000 төгрөг, VIP тасалбар 150.000 төгрөг бөгөөд shoppy.mn-ээс онлайнаар болон утасдаж авах боломжтой аж.


Дээрх мэдээллийн үеэр продюсер Б.Наранзун "The voice of Mongolia" шоуны шилдэг таван оролцогчоос бүрдсэн “The R&N” хамтлагийг байгуулснаа танилцуулсныг ЭНД дарж уншина уу.

Продюсер Б.Наранзун

“The R&N” хамтлаг