“Далайн эргийн охин” нэрээр олонд танил болсон Хятадын блогч бүсгүй ээлжит бичлэгээ хийж байхдаа наймаалжийн дайралтад өртжээ. 

Тэрбээр энэхүү 50 секундын шууд бичлэгээ нийгмийн сүлжээний платформ болох Kuaishou-д тавьсан нь олны анхаарал татаад буй. Бичлэгт бүсгүй нүүрэнд нь шигдсэн наймаалжаас салахын тулд хэрхэн тэмцэж байгааг харуулжээ. 

Мailonline-ний мэдээлсэнээр наймаалж нь хөл тус бүртээ 280 ширхэг тэмтрүүлтэй ба гадны халдлагад өртөх үедээ ашигладаг ажээ. Тиймээс эмэгтэйг идэхээр дайрахад нь өөрийгөө хамгаалахын тулд тэмтрүүлээрээ сорж нүүрийг нь хөхрүүлсэн хэрэг. Бичлэгийн эхэнд бүсгүй өөрийгөө тайвшруулан нүүрнээсээ наймаалжийг салгахыг хичээж байгаа ч сүүлдээ сандран уйлсан байна.

Эцэст нь бүсгүй хамаг чадлаараа наймаалжийг татаж нүүрнээсээ салгасан аюулыг холдуулж чадсандаа баярласан тэрээр “Дараагийн удаа түүнийг иднэ” хэмээн дагагч нартаа ярьжээ. Гэсэн ч түүний нүүрэнд жижигхэн шарх үлдсэн болохыг харсан хятад блогчийн инээмсэглэл алга болж “Миний нүүрийг зэрэмдэглэсэн байна” хэмээн уйлж эхэлсэн байна.

Тэрээр далайн хоол идэх дуртай гэдгээрээ алдартай. Сонирхолтой нь тэр өмнөх бичлэг дээр, өөрийнх нь видеонууд яагаад олны анхаарлыг татаж буй бичлэгийн жагсаалтад ордоггүй талаар гомдоллосон нь алдар хүндэд дуртайг нь илчилжээ. Иймээс зарим хүмүүс түүнийг тохуурхан "хүссэн зүйл хүзүү орооно" гэдэг болж хэмээн даажигнасан байна. 

Бичлэг:

Эх сурвалж: https://www.unilad.co.uk