Маргааш буюу 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газараар бороо орно. 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохыг ЦУОШГ-аас иргэдэд анхааруулж байна. Салхи ихэнх хугацаанд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 18-19-нд нутгийн зүүн хагаст өдөртөө хална.