УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатарт Монгол Улсын  “Соёлын элч”-ээр томилогдсон байна. Энэхүү эрхэм хүндэт өргөмжлөлийг  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр албан ёсоор гардуулан өгчээ.

Орчин цагийн театрын хөгжлийн тодорхойлж яваа урлагийн түүчээ нарын нэг тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлийг амьдруулж, Монгол улсынхаа соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн. Тиймээс энэхүү шагналыг олгосон байна.

“Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндон зэрэг дүрүүдийг бүтээж, дэлхийн алдарт сонгодгууд болох "Гамлет", "Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”, "Парисын дарь эхийн сүм" зэрэг жүжгүүдийг найруулсны учир 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч Төрийн соёрхолт цол хүртээж байсан билээ.