Британийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн шинэ судалгаагаар Их Британийн сая сая хүмүүс ганцаардал, нийгмийн тусгаарлагдмал байдлаас болж зовж байгаа тухай мэдэгджээ.

Судалгаанд хамрагдсан 4000 гаруй насанд хүрэгчдийн тавны нэг нь ойр дотны  найз нөхөдгүй байсан гэжээ. Тэдний гуравны  нэг нь "ярих ч хүнгүй" учраас  ганцаарддаг гэсэн байна.

Хэдийгээр олон хүн ганцаардал нь настай хүмүүст илүү ихээр нөлөөлдөг гэж үздэг ч судалгаагаар насанд хүрэгчид илүү ихээр ганцаардлыг мэдэрдэг болохыг тогтоожээ.

Тухайлбал, судалгаанд оролцсон Хейзл гэгч эмэгтэй шинэ газарт оршин суух болсноор гурван жилийн туршид хэнтэй ч нөхөрлөөгүй байна. Тэрээр нөхөрсөг нэгэн бөгөөд ойр дотныхон нь түүнийг амархан найзтай болно гэсэн ч дотносож нөхөрлөх найзтай болоогүй гэжээ. 

Учир нь бусад хүмүүст итгэх нь амар биш. Мөн хүүхэд насандаа бусдаас өөр байснаас бусадтай харилцах тал дээр суралцаагүйгээр барахгүй, сургуульд нь хүүхдүүд дээрэлхэх хандлагатай байсан ажээ. Гэсэн ч тэр жирэмслэснээсээ хойш амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдэн өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүсийг олж, найз нөхөдтэй болсноор одоо ганцаардахаа больсон байна. 

Их Британид ганцаардсан хүмүүст туслах сайн дурын байгууллагууд байдаг бөгөөд тэд хүмүүсийг бие биетэйгээ харилцаж, чөлөөт заваа хамт өнгөрүүлэхэд нь тусалдаг аж.


Эх сурвалж: https://www.bbc.com