Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Эко тогтол” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Хоёр 2 эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй дөрвөн эгнээ болгон шинэчилжээ.