УИХ-ын намрын чуулган маргааш эхэлнэ. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Энэ жил дээрх өдөр ням гарагт таарч байгаа тул намрын чуулганыг даваа гарагт буюу аравдугаар сарын 2-нд нээхээр тогтсон.