Шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд хүргэдэг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ Мишээл экспод эхэллээ.  12 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 140 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 200 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож байна. Энд худалдаалагдах бүх бүтээгдэхүүн тариаланчийн гараас хэрэглэгчид очиж байгаа учраас зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байгаа ажээ.

Мөн  “Эх орны сүү – эрүүл хүнс”, “Монгол махаар дэлхийг дайлна”, “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье”, “Амтат балны ашиг тус”, “Органик хөдөө аж ахуй”, “Ногоон хүнс – эрүүл амьдрал” зэрэг өдөрлөгүүд зохион байгуулагдаж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.