“Нарантуул” ОУХТ-ын арын хаалганаас “Цагаан хуаран” хотхон хүртэлх 1.2 км автозамыг шинэчилэн засварлах ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийв. 986 сая төгрөгөөр засварласан тус замыг ирэх онд Оффицеруудын ордны аюулгүйн тойрогтой холбож зүүн чиглэлийн автозамын ачааллыг 20 хувиар бууруулна гэж албаныхан хэллээ.