Монголын Тулгар Төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгал ялсны 97 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь аваргын цолны найр болох гэж байна. 

Энэ сарын 19-нд болох түүний цолны найр Увс аймгийн төв Улаангом хотноо болох ажээ. 

Аварга цолны мялаалга наадамд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж, их нас, шүдлэн, даага насны хурдан хүлэг морьд уралдах ажээ.