УДЭТ-ын жүжигчин, СТА Н.Баярмааг "Блиц-25" буландаа урьлаа. Түүнийг бид Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, В.Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмиральда, М.Сервантесийн “Кихот ноён”-ы Мариторнес, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”-гийн Шага хатны дүрд тоглосноор мэднэ. 

1. Та өглөө хэдэн цагт босдог вэ?

Өглөө болгон 7 цаг 30 минутанд босдог.


2. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Уран бүтээлийн онцлогоос хамаараад янз бүр байдаг. Заримдаа 20 цаг хүртэл ажиллах үе бий. Их ажиллаа ч ажлын үр шим нь үргэлж сайхан байх чухал.


3. Хоолондоо өдөрт ихэнхдээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Хаана хооллохоосоо шалтгаалаад янз бүр. Ажлын өдрүүдэд театрынхаа цайны газарт 5000 төгрөгт багтаагаад хооллочихдог.


4. Татгалздаг хоол хүнс?

Ер нь эрүүл хооллохыг хичээдэг. Тиймээс хийжүүлсэн ундаа, түргэн хоолноос татгалздаг. Сүүлийн үед хоолны цэснээсээ хасах хүнсний тоо нэмэгдээд байгаа.


5. Өдөр хэдэн удаа хооллодог бэ?

Ихэвчлэн 3-4 удаа хооллож байна.

6.Ямар банкаар үйлчлүүлдэг вэ?

Хаан банк, Худалдаа Хөгжлийн банкаар голдуу үйлчлүүлдэг.


7.Мэдээлэл авдаг эх сурвалж?

-Интернэт хайлтын систем, телевиз.


8.Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Мэргэжилтэйгээ холбоотойгоор жүжигчний уран чадварын тухай ном уншсан. Бие дааж монодрам хийхэд маань маш их тус болсон шүү.


9. Сэтгэл санаа тавгүй үед очдог газар байгаа юу?

-Очих дуртай газар бий. Гэхдээ ихэвчлэн ээж дээр очихоороо сэтгэл санаа сайхан болчихдог юм.


10. Ажлаа урьдчилан төлөвлөдөг үү эсвэл тухайн өдрөөс шалтгаалж өөрчилдөг үү?

-Ажлаа заавал төлөвлөдөг. Төлөвлөхгүй бол бүр учраа олохоо байчихдаг. Гэнэт гарч ирсэн ажлыг тухайн үед нь ямар нэгэн аргаар зохицуулдаг.


11. Ямар маркийн гар утас барьдаг вэ: Apple iPhone 7+


12. Ямар маркийн машинтай вэ: Toyota crown


13.Дуртай үнэртэй ус: Өвөл chanel 5, зун Dolce&Gabbana түрхдэг.


14.Эмэгтэй хүний хамгийн сайхан харагдуулдаг зүйлийг юу гэж боддог вэ?

-Зөв сайхан бодол, эрүүл бие, бас инээмсэглэл. Хүн өөрөө эрүүл саруул байж хайртай хүмүүсээ хайрлаж, үнэ цэнэтэй зүйлээ хамгаална гэж боддог.


15. Урьд насанд итгэдэг үү, тэгвэл ямар хүн байсан гэж боддог вэ?

-Энэ тал дээр ач холбогдол өгч боддоггүй.


16. Бодол биелдэг гэдэгт итгэдэг үү?

-Хамгийн их итгэдэг зүйл маань энэ. Бодож санаж явсан явсан зүйл үргэлж биелдэг. 


17. Өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ? 

Өөрийгөө тодорхойлохоос илүү өөрт байгаа араншингаа хэлж чадах юм байна. Би ерөнхийдөө тэвчээртэй, хүчтэй тэмүүлэлтэй эерэг хүн. Мэдээж хүн бүхний дотор бурхан чөтгөр хоёр зэрэгцэн оршдогт итгэдэг.

 

18. Ямар өнгө өөрийг чинь илэрхийлнэ гэж боддог вэ?

-Цагаан улаан. Энэ хоёр өнгө надад зохидог. Цагаан өнгө бол миний сэтгэлийг, улаан өнгө миний эрч хүчийг, эрсдэлтэй зан чанарыг илэрхийлж чадна.


19. Та багын мөрөөдлөө биелүүлсэн үү?

-Биелүүлж яваа гэж боддог.

20. Өөрийгөө хөглөж эрч хүч авдаг зүйл?

Хөдөлгөөн хөгжим хоёроор л эрч хүч авдаг.  Нэг хэсэг балетаар хичээллэсэн, уян хатан байдлаа алдахгүйн тулд хааяа иог хийнэ. Удахгүй бас усанд сэлэх гэж байна.


21. Ажил бизнестээ баримталдаг зарчим?

-Ажлаараа дамжуулж өөрийнхөө шинэ талыг нээх сайхан. Аль болох тууштай, тэвчээртэйгээр болж буй үйл явцад үнэлэлт өгч эерэг хандахыг хичээдэг. Аль болох нийгмийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хөдөлмөрч эрч хүчтэй байхыг эрмэлздэг. 


22. Хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж бодож төлөвлөсөн зүйл? 

-Мэргэжилтэйгээ холбоотой олон том зорилго бий. Үүнээс гадна яваандаа нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож бусдад туслах буянтай үйл хэрэгт оролцохыг хүсдэг.  Хувь хүний хувьд нийгэмдээ өөрийнхөө хүчээр хийж чадах зүйл минь тэр юм уу даа. Магадгүй том асрамжийн газартай эсвэл гоё сургуультай болж ч болох юм. Ганцаараа жаргалтай байх биш нэг ч гэсэн хүүхдийг эрүүл, жаргалтай болгочих юм сан. 


23. Хамгийн анхны ажлын гараа?

-2010-2012 онд SBN телевизэд орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж байлаа. Хоёр жил гаруй хугацаанд чамгүй олон кинонд дуу оруулсан.  Харин театрт орж ирснээр бодит байдлаас нь жүжигчний амьдралыг харж мөн уран бү­тээлч хүн ямар байх ёстойг биеэрээ мэдэрч эхэл­­сэн. 


24.Таны айдас юу вэ?

-Хамгийн том айдас бол ганцаардал. Өөрөө мэдэрч байгаагүй ч ганцаардал сүйрэл шиг санагддаг. Бодит айдас гэвэл харанхуй, гүнзгий нүх.


25. Амжилтад хүрэхэд авьяас, зүтгэл хоёрын аль нь чухал гэж боддог вэ?

-Аль аль нь чухал ч авьяас бол яах аргагүй хүчтэй зэвсэг шүү.