Нэет шуурганаар 20 хүн сураггүй болсноос Төв Америкийн орнууд онц байдал зарлажээ. Шуурганы улмаас аадар бороо орж, газар нурж, үерийн ус зам хааж, гүүр, барилгуудыг нураасан байна.

Коста Рикад гэхэд 400 мянган хүн усгүйдэж, хэдэн мянгаараа хоргодох байранд байрлаж байгааг BBC дамжуулав. Мөн гал тэрэг, нисэх онгоцоор зорчихыг түр хугацаанд хориглож, жуулчны алдартай цэг болсон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаасан гэв. 

Нэет хар шуурга хүчээ нэмсээр АНУ-ын өмнөд эрэгт хүрэхдээ нэгдүгээр ангилалд багтана гэж шинжээчид дүгнэсэн. Мексикийн хойгт үйл ажиллагаа эрхэлдэг газрын тосны компаниуд ажилчдаа нүүлгэн шилжүүлж эхэлжээ.