АНУ-ын Аризона муж улсын нэгэн эмнэлгийн 16 сувилагч нэгэн цаг үед жирэмсэн болсон нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг татаад байна.

“Banner Desert” эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болсон бөгөөд тэд есдүгээр сараас эхлэн жирэмсний амралтаа авна гэж тус эмнэлэг баасан гарагт мэдээлжээ.

Эдгээр сувилагчдын нэг нь ярилцлага өгөхдөө, “хамт ажилладаг сувилагчаа жирэмсэн гэдгийг мэдээд би бас жирэмсэн гэдгээ хэлсэн. Ингэж бие биедээ ярьсаар олон сувилагч жирэмсэн болохыг мэдсэн” гэж хэлсэн байна.

Үүнтэй холбогдуулан эмнэлгийн зүгээс жирэмсэн сувилагч бүрт “Тайван бай… миний ээж “Banner Desert” эрүүл мэндийн төвийн сувилагч” гэсэн бичигтэй хүүхдийн хувцас бэлэглэжээ.

Үүний зэрэгцээ цацраг туяатай холбоотой ажилд сувилагч нарыг оролцуулахгүй байгаа гэж эмнэлгийн албаны хүмүүс мэдэгдэв. Мөн олон сувилагч нэг дор жирэмсний амралтаа авах үед эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг жигд явуулах үүднээс бусад эмнэлэгтэй хамтран ажиллаж байна гэж мэдэгджээ.



Эх сувилагч: МОНЦАМЭ агентлаг