Нэгэн эмэгтэй Rolex брэндийн таван цаг хулгайлсан хэргээр баривчлагдсан бөгөөд тэдгээр цагны дөрвийг нь үтрээн дотроо нуусан байжээ.

29 настай Деладжуреа Брукенс, 46 настай Рамон Диазтай Майами клубт уулзсаныхаа дараа 108.000 долларын үнэ бүхий цагийг хулгайлсан хэрэгт буруутгагджээ.

Цагдаа нарын мэдээлснээр Деладжуреа Брукенс нь Диазын байрлаж байсан зочид буудлын өрөөнд буцаж очин үнэт эдлэлийг нь хулгайлжээ.  Брункенсийг зочид буудлын гаднаас такси барихаар зогсож байхад нь Диаз гүйцэн очиж түүнийг зугтахаас өмнө зогсоосон байна. Зочид буудлын ажилчид энэ хооронд цагдаа дуудсан ба Брункенс зугтахыг оролдож, хохирогчийн биед халдсан гэнэ. 

Нэгжлэгийн явцад цагдаа нар зөвхөн 22.000 долларын Hublot брэндийн цагийг олсон ч бусад цагнуудыг шоронд нүцгэн нэгжлэг хийх хүртэл олоогүй аж. Нүцгэн нэгжлэг хийх үед түүний үтрээн дотроос 60.000 долларын платинум Daytone загварын хоёр Rolex, мөн диамонд шигтгэсэн үнэ бүхий цаг олджээ.

Брукенс хулгай, хар тамхи биедээ авч явсан хэргээр засан хүмүүжүүлэх газарт хоригдох ял авсан байна.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk