Абби Бекли Аляскийн загас агнуурын завинд 2016 онд ажиллаж байгаад нүдэнд нь нэг зүйл тороод биш байгааг мэджээ. Түүний нүдэнд торсон зүйл зүгээр ч нэг гаднын биет биш, 14 ширхэг өт байсан аж. 28 настай, Орегоны оршин суугч Абби анх сормуус орчихож л гэж бодсон гэнэ. Гэвч үрэвсэж эхэлсэн тул долоо хоногийн дараа өөрөө нягталж харсан байна. 

“Би хуруугаараа чимхэж авахад өт гараад ирсэн. Хуруугаа хартал хөдөлж байсан, үнэхээр их айсан” хэмээн BuzzFeed-д ярилаа. Заваан нь үүгээр дуусахгүй, тэрбээр ахиад зургаан жижиг өт гаргаж ирсэн. Дээрдэхгүй болохоор нь Орегоны Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн халдварт өвчний эмч, Доктор Эрин Бонурад ханджээ. 

Эмч нар Беклигийн нүдийг шинжилж үзээд нүдэндээ ч итгээгүй, “Нүдэнд өт үржих тохиолдол маш ховор” хэмээн Бонура хэллээ. Thelazia gulosa нь ихэвчлэн үхрийн нүдэнд үрждэг. 

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Шимэгч хорхойн өвчлөл, хумхааны лабораторийн тасгийн дарга Ричард Брэдбюри эмэгтэйн нүднээс 20 хоногийн хугацаанд нийт 14 өт гаргаж авсан тухайгаа CBS агентлагт хэлжээ. Ингэж удсаны учир нь нэг дор авах боломжгүй, ил болж, нүдэнд харагдахаар хэмжээнд хүрч, томроход нь л авах хэрэгтэй байсан гэнэ.

Абби үхрийн саравчиндаа явж байхад нь батгана нүдрүү нь өт цацсан гэсэн дүгнэлт гаргажээ. Өмнө нь хүний нүдэнд өт үүрлэсэн 10 тохиолдол Америкт гарсан ч энэ өт бол халдаж байгаагүй аж.